Tennant
2023/07/04 11:45:41
Хөдөлмөрийн зардлыг бууруулах 8 зөвлөмж

1. Маш сайн сургалт явуулах
Ажилтаны  бүтээмжийг дээшлүүлж, хурдан шуурхай болгохын тулд анхан шатны сургалт,сургалтын материал бэлтгэж 
эдгээрийг багтаасан сургалтын төлөвлөгөө гарга.

2. Шинэлэг, үр ашигтай технологид хөрөнгө оруулах

Бид байнгын өөрчлөлттэй ертөнцөд амьдарч байна. Робот техник, хиймэл оюун ухаан зэрэг шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийх. Шалыг цэвэрлэх зориулалттай бие даасан хөдөлгөөнт роботууд зэрэг нь таны ажилчдын үр ашгийг нэмэгдүүлдэг.
Шинэлэг шинэ технологи, тоног төхөөрөмж нь үйлдвэрлэлийн үйл явцыг хялбаршуулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг тань хурдан өгөх боломжтой.

3. Бүтээгдэхүүнийг нэгтгэх
Үйлдвэрлэлийн процесст ашигласан бүтээгдэхүүнийг нэгтгэх нь ажилчдын сургалтыг хялбарчилж, нийт бүтээмжийг дээшлүүлж, хөдөлмөрийн зардлыг бууруулж чадна. Нэг ханган нийлүүлэгчээс их хэмжээгээр худалдаж авбал тоо хэмжээний хөнгөлөлт үзүүлэх боломжтой.

4. Процесс эсвэл зохион байгуулалтаа өөрчил
Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд та хамгийн сүүлд хэзээ үйлдвэрлэлийн процесс эсвэл зохион байгуулалтаа хянаж үзсэн бэ? Технологийн дэвшил, ажиллах хүчний ур чадвар нь бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн орон зайг оновчтой болгох, хөдөлмөрийн зардлыг бууруулах боломжтой өөрчлөлтүүдийг хийх боломжтой.

5. Чанартай бүтээгдэхүүн сонгох 
Харамч хүн хоёр төлдөг гэдэгдээ үүнтэй адил анхнаасаа чанартай бренд бүтээгдэхүүн худалдан авалт хийх нь ирээдүйн санхүүгийн эрсдэлээс урдьчилан сэргийлж чадна.

6. Бүтээгдэхүүний саналуудыг стандартчилах
Өөрт тохирсон хүчин чадал бүхий тоног төхөөрөмж хэрэгсэл сонгох 

7. Аюулгүй байдлыг сайжруулах
Таны ажилчид бол үнэ цэнэтэй хөрөнгө юм. Та тэдэнд  цэвэр, эрүүл, аюулгүй ажлын орчинг бүрдүүлж өгөөрэй. Аюулгүй байдлын хамгийн сайн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх нь осол аваар гарах магадлалыг бууруулж, өндөр өртөгтэй ажилчдын нөхөн олговрын нэхэмжлэлийг бууруулж чадна. Мөн жижиг талбайг цэвэрлэх уламжлалт аргаас татгалзаж, механикжсан тоног төхөөрөмж  ашиглах талаар бодож үзээрэй.

8. Тогтвортой байдал
ec-H2O NanoClean® технологиор тоноглогдсон цэвэрлэгээний төхөөрөмжөөр мөнгө хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. ec-H2O NanoClean® нь ус бага хэрэглэдэг.  Мөн худалдан авах, холих, хадгалах химийн бодис байхгүй тул та хөдөлмөрийн зардлыг мэдэгдэхүйц бууруулж, үйл ажиллагаа, засвар үйлчилгээг хялбаршуулж чадна.

Аж үйлдвэрийн цэвэрлэгээний шийдлүүдийн тусламжтайгаар үйлдвэрлэлээ хэрхэн нэмэгдүүлж, хөдөлмөрийн зардлыг бууруулж болох талаар илүү гүнзгий судлаарай. Илүү ихийг мэдэхийн тулд Tennant-тай холбогдоно уу.

Уран ган барилгын материалын дэлгүүр © Space Entity Mongolia
Нүүр
Хайлт
Сагс
Нэвтрэх